Ч.Чамин-Эрдэнийн үхэлд гадны нөлөө байсан эсэхийг шалгаж байна
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоуны шилдэг оролцогчдын нэг Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барчээ. Тодруулбал, энэ сарын 24-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход загвар өмсөг
Мэдээллийн алба

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоуны шилдэг оролцогчдын нэг Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барчээ. Тодруулбал, энэ сарын 24-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан байжээ. “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын бичлэг өнгөрсөн наймдугаар сарын 22-ноос энэ сарын 1-ийг хүртэл үргэлжилсэн. Ийн тус нэвтрүүлгийн зураг авалт ялагч тодрох финалын дугаар хүртэл түр завсарлаж, оролцогчид гэртээ харьсан байх үеэр эл хэрэг явдал болсон аж.
Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Талийгаачийн үхэлд гадны нөлөө байсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа гэнэ.


















