Ч.Сайханбилэг: С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн сард Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн сард Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Засгийн газрын гишүүн С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй хэмээн үзэж дээрх тогтоолын төслийг өргөн барьсан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түүний өргөн барьсан тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн байна гэх шийдвэр гаргасан. Харин өнөөдөр ээлжит чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан намын бүлгүүд болон байнгын хороод хуралдаж, С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцсэн. Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбарыг хийсэн юм.


















