Ч.Сайханбилэг: Замын бүтээн байгуулалтын ажилд цемент ашиглабал насжилт урт болдог
Зам засварын бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн цементийг ашиглабал насжилт уртасдаг. Тиймээс энэ жилийн бүтээн байгуулалтад энэ чиглэлийн бодлогыг баримтлах болно
Мэдээллийн алба

Өнөөдөр зам, барилгын ажил орон даяар эхэллээ. Үүнтэй холбогдуулан МҮОНРТ болоод ETV, MNC, Тв9, Eagle телевиз таван аймгаас шууд дамжуулж байна. Яг одоо МҮОНРТ-ийн “Студи-600”-д Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод холбогдох албаныхан оролцож байна.
Шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд “Манай улс дотооддоо 3 сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой болсон. Зам засварын бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн цементийг ашиглабал насжилт уртасдаг. Тиймээс энэ жилийн бүтээн байгуулалтад энэ чиглэлийн бодлогыг баримтлах болно” хэмээн ярилаа.
Шууд дамжуулалтийг ЭНДЭЭС үзнэ үү.


















