Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох эсэхийг яаралтай хэлэлцэхээр чуулган, байнгын хорооны хурал зарлалаа

Өнөөдөр шинэ Засгийн газрын тэргүүнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилох саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн барьсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох эсэхийг яаралтай хэлэлцэхээр чуулган, байнгын хорооны хурал зарлалаа
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох эсэхийг яаралтай хэлэлцэхээр чуулган, байнгын хорооны хурал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр шинэ Засгийн газрын тэргүүнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилох саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн барьсан. УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл болон саналыг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дараалан хэлэлцдэг.

Үүний дагуу дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдлаа. Байнгын хорооны хурал яг одоо 14:30 цагаас эхлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай саналыг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм.

Харин байнгын хорооны хуралдааны дараа нэгдсэн чуулган хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

Хуваалцах