Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног баривчлахаар болжээ

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног баривчлахаар болжээ
Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног баривчлахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

Мөн түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг АТГ-аас прокурорын байгууллагад өгч, Нийслэлийн прокуророос шүүхэд шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног баривчлах шийдвэрийг гаргалаа.

Хуваалцах