Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ч.Тамираа: Гаалийн байцаагч "С" нь сүүлийн 1 жил 6 сар гаалийн байгууллагад ажиллаагүй

"С" нь 2015 оноос хойш буюу сүүлийн 8 жилийн хугацаанд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж байсан. Ажлын чиг үүргийн хувьд гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Тооцооны нягтлангаар ажиллаж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Тамираа: Гаалийн байцаагч "С" нь сүүлийн 1 жил 6 сар гаалийн байгууллагад ажиллаагүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагч "С" нь сүүлийн 1 жил 6 сар гаалийн байгууллагад ажиллаагүй. Зураг: МҮОНРТ

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нягтлан бодогч “С”-ийн гэрээс 10 орчим тэрбум төгрөг, 9 кг алт хураан авсан гэсэн мэдээлэл үндэслэлгүй мэдээлэл.

"С" нь 2015 оноос хойш буюу сүүлийн 8 жилийн хугацаанд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж байсан. Ажлын чиг үүргийн хувьд гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Тооцооны нягтлангаар ажиллаж байсан.

Сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд гаалийн байгууллагад ажиллаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан. Түүний гэрээс хурааж авсан валют, эд зүйлийг гаалийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой олж авсан хөрөнгө гэж гаалийн байгууллага үзэхгүй байна.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь захидал, илгээмжид гаалийн хяналт шалгалт хийж ажилладаг. Шуудан илгээмжээр их хэмжээний валют улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжгүй гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах