Чанарын шаардлага хангасан монгол махыг дэлхийд түгээж байна
“Эрдэнэтмах Маркет” ХХК–ийн мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Мэдээллийн алба

“Эрдэнэтмах Маркет” ХХК–ийн мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутагтаа мах экспортлох “ААА” зэрэглэлийн итгэмжлэл бүхий анхны үйлдвэр болсон.

Мөн байгуулагдсан цагаасаа хойш ОХУ-ын Хөдөө аж ахуйн хорио цээрийн газрын магадлан итгэмжлэлд тэнцэн мах болон дайвар бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны орнууд болох ОХУ, Армени, Казахстан, Беларусь, Киргиз, булангийн орнуудад экспортлох эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Хүн амыг эрүүл, гарал үүсэл тодорхой, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгын хүрээнд үйл ажиллагаандаа 2017 онд эгзэгтэй цэгийн хяналтын НАССР тогтолцоо, HALAL стандарт нэвтрүүлж, 2020 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2 удаагийн магадлан аудитаар баталгаажсан үйлдвэр гэдгээрээ онцлог юм.

Орхон аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөлөө. Тус аймаг нь хүнс, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэхээс гадна хүнс үйлдвэрлэгчдээ түлхүү дэмжиж, мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхэд онцгой анхаарна гэдгийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал илэрхийллээ.







Эх сурвалж: ХХААХҮЯ


















