Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чанарын удирдлагын стандартыг 7 аймагт нэвтрүүлжээ

Энэ ойн өдөр оюутнуудын дунд Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чанарын удирдлагын стандартыг 7 аймагт нэвтрүүлжээ
Чанарын удирдлагын стандартыг 7 аймагт нэвтрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Иргэд Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээг чанаргүй гэж үнэлсэн бол Говьсүмбэр аймгийн энэ хэлтсийн үйлчилгээг сайн гэж дүгнэсэн байна. Учир нь Говьсүмбэр аймагт чанарын удирдлагын стандарт нэвтрүүлсэн гэлээ.

ШУТИС-д Төрийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ой боллоо. Энэ ойн өдөр оюутнуудын дунд Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хуралд илтгэл тавьсан МУИС-ийн оюутан Гэрэлт-Одын ярихыг сонсгоё.

Одоогоор чанарын удирдлагын стандартыг долоон аймагт нэвтрүүлсэн. Цаашид энэ үйлчилгээг бүх аймагт нэвтрүүлэх нь чухал гэж дүгнэсэн байна. Оюутнууд төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн ойртуулах талаар илтгэл хэлэлцүүллээ. Харин ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хувьд 20 жилийн хугацаанд төрийн удирдлагын чиглэлээр 300 орчим мэргэжилтэн бэлтгэж төгсгөсөн байна.

Хуваалцах