Чандганы талд хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнөж байна
Хэнтий аймгийн Хэрлэн суманд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр орчин үеийн хосолмол аж ахуйг үүсгэн байгуулсан “Метагро” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа.
Мэдээллийн алба



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зүүн аймгууд дахь нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон яамны төлөөлөл оролцож байна.Хэнтий аймгийн Хэрлэн суманд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр орчин үеийн хосолмол аж ахуйг үүсгэн байгуулсан “Метагро” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа.Тус компани нийт 10 мянган га талбайд үр тариа, тосны болон олон наст таримал, тэжээлийн ургамал тариалахын зэрэгцээ жилд 15.0 мянган үхэр шахан бордож, зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна.Аж ахуйн тохижилт, орчин, ажилчдын байрыг тув тухтай, байгальд ээлтэй шийдлээр бүтээн байгуулжээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


















