Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чандмань сумын авто замын хучилтыг хийж эхэллээ

Ховд аймаг бүх сумаа аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чандмань сумын авто замын хучилтыг хийж эхэллээ
Чандмань сумын авто замын хучилтыг хийж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймаг бүх сумаа аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьжээ. Тодруулбал, 17 сумаас 13 нь авто замтай болж байгаа юм.

Ховд, Эрдэнэбүрэн сумын авто замын ажил ид өрнөж байгаа бол өнгөрсөн жил эхлүүлсэн Чандмань сумын замын ажил хурдацтай үргэлжилж Хөтөл уснаас Зэрэг гол чиглэлд хучилтаа хийж эхэллээ.

Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань эрдэнийн нутаг руу 56.9 км авто зам тавих ажил ирэх жил бүрэн дуусна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Хуваалцах