Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй болголоо

Засгийн газраас шүүх, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй болголоо
Чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй болголоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас шүүх, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа билээ. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон зохион байгуулахаар болжээ.

Тус хорих ангийг жирийн дэглэмтэй болгон өөрчлөн зохион байгуулахад харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй, нэмэлт тоноглол хийх шаардлагагүй тул хөрөнгө, санхүүгийн хүндрэл гарахгүй хэмээн үзсэн байна.

Хуваалцах