ЧД-ийн 19 дүгээр хороо, Ар гүнтийн даваанд 24 цагийн хяналтын пост ажиллаж байна
Улсын Онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 01 тоот албан даалгавар, 2018 оны “Үүрэг хүргүүлэх тухай” 23 дугаар албан тоотын хэрэгжилийг хангуулах ажлын хүрээнд НМХГ-ын дэд даргын баталсан хуваарийн дагуу 2018 оны 3 дугаар
Мэдээллийн алба




Улсын Онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 01 тоот албан даалгавар, 2018 оны “Үүрэг хүргүүлэх тухай” 23 дугаар албан тоотын хэрэгжилийг хангуулах ажлын хүрээнд НМХГ-ын дэд даргын баталсан хуваарийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр авто тээврийн шалган бүртгэх Гүнтийн постод малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллалаа. Хяналтын явцад нийт 155 тээврийн хэрэгсэл, 335 зорчигч хамрагдсанаас гарал үүслийн гэрчилгээ бүхий 1 иргэний 500 литр тарагыг нэвтрүүлж, гарал үүслийн бичиггүй 3 иргэний 130 литр шингэн сүүг тээврийн хэрэгслийн хамт буцаан эрсдэлээс сэргийлж ажиллалаа


















