Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЧД-ийн хэмжээнд 360 гаруй аж ахуйн нэгж байгууллага орчны зам талбайн цэвэрлэгээ гүйцэтгэлээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэд орчмын 50 метр газрын цэвэрлэгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгах, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЧД-ийн хэмжээнд 360 гаруй аж ахуйн нэгж байгууллага орчны зам талбайн цэвэрлэгээ гүйцэтгэлээ
ЧД-ийн хэмжээнд 360 гаруй аж ахуйн нэгж байгууллага орчны зам талбайн цэвэрлэгээ гүйцэтгэлээ. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэд орчмын 50 метр газрын цэвэрлэгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгах, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 362 гаруй аж ахуй нэгж байгууллагын 455 ажилтан албан хаагч, 56 СӨХ-д нийт 13521 м2 талбайн цас мөсийг цэвэрлэлээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх тухай” 63 дугаар тогтоол, 2012 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-д заасны дагуу хариуцлагаа ухамсарлан орчмын 50 метр орчмын зам талбайн цэвэрлэгээг тогтмол хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Чингэлтэй дүүрэг

Хуваалцах