Чехийн төлөөлөгчид авто машины үзэсгэлэнтэй танилцав
Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Ваацлав Ираасек болон "Skoda" авто машины үзэсгэлэнтэй танилцлаа.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Чех улсын “Skoda” авто машины Монгол дахь албан ёсны дистрибьютр компаниар “Бодиз Автомотив” ХХК ажилладаг аж.
Төлөөлөгчид мөн “Говь” ноолуурын үйлдвэр, “Гандантэгчинлэн” хийдэд зочилж, Үндэсний музей үзэж сонирхлоо. Тэдний айлчлал өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна.