Чикагод сураггүй болсон бүсгүйн цогцос мөн эсэхийг шинжилж байна
Энэ сарын 9-ний өдөр Чикаго хотын WGN телевизээр Чикаго хотын өмнөд дүүргийн машин ачих газрын эзэнгүй зогсоол дээрээс машин дотроо нас барсан байдалтай эмэгтэйн цогцос олдлоо гэсэн мэдээ гарчээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 9-ний өдөр Чикаго хотын WGN телевизээр Чикаго хотын өмнөд дүүргийн машин ачих газрын эзэнгүй зогсоол дээрээс машин дотроо нас барсан байдалтай эмэгтэйн цогцос олдлоо гэсэн мэдээ гарчээ.
АНУ-д суугаа манай Элчин сайдын яамныхан мэдээллийн мөрөөр Чикаго хотын цагдаагийн газартай холбогдож хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч Том Крэнтэй утсаар ярьсан байна.
Олдсон машин нь иргэн З-ийн унаж явсан Хонда аккорд машины марк, дугаартай тохирч байгаа бөгөөд цогцос нь Ази эмэгтэйнх болохыг мэдэгджээ.
Цогцос машины хойд ачааны хэсэгт олон хоносны улмаас хэн болох нь танигдахгүй байгаа аж. Иймээс цогцсыг таниулахаар шүүх эмнэлэгийн шинжилгээг хийж буй юм. Цогцсоос ДНК-ийн шинжилгээг авч Техас дахь лабораторит хүргүүлсэн ба албан ёсны хариу гартал нэлээд хэдэн 7 хоног болох юм байна.
Хэргийн мөрдөн байцаагч Дэс Плэйнес хотын цагдаагийн газартай холбогдон мэдээлэл солилцож ажиллаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний албан ёсны хариу ирсний дараа талийгаачийг хэн болохыг зарлах гэнэ.


















