Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

ЭМДЕГ, Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чихрийн шижин өвчний үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна
Чихрийн шижин өвчний үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна. Зураг: МҮОНРТ

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна.

ЭМДЕГ, Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: ЭМДЕГ

Хуваалцах