Чихрийн шижингийн гаралтай нүдний торлогийн эмгэгийг эрт илрүүлэх үзлэг оношилгоо хийж байна
Чимээгүй тахал гэгддэг чихрийн шижингийн өвчлөл Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна.
Мэдээллийн алба

Чимээгүй тахал гэгддэг чихрийн шижингийн өвчлөл Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт чихрийн шижингийн гаралтай нүдний торлогийн эмгэгийг эрт илрүүлэх үзлэг оношилгоог өчигдрөөс хийж эхэллээ.
Мэргэжлийн баг хамт олон үнэ төлбөргүй хийж буй энэхүү үзлэг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн хоёрдугаар төвд явагдаж байна. Чихрийн шижингийн гаралтай нүдний торлогийн эмгэгийг эрт илрүүлэх үзлэг оношилгоо гурав хоногийн турш үргэлжлэх ажээ.


















