Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Чимээгүй алуурчин" гэгдэх угаараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Угаартаж эхлэх даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжүүлэх, нүд эрээлжлэх, ухаан балартах шинжүүд илэрнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Чимээгүй алуурчин" гэгдэх угаараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
"Чимээгүй алуурчин" гэгдэх угаараас урьдчилан сэргийлэх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Угаарын хий гэж юу вэХүний биед хүчилтөрөгч холбогдох орон зай үгүй болж, үлдсэн хүчилтөрөгчүүдийг нь шахан гаргаснаар биемахбод эсийн түвшинд бодисын солилцоо хямарч, эхэн үед хордлогын шинж өгч, тун удалгүй тархи үхжиж нас бардаг байна. Ийм учир өнгөгүй, үнэргүй энэ хийг "чимээгүй алуурчин" гэж нэрлэдэг.

Угаартахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Угаартаж эхлэх даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжүүлэх, нүд эрээлжлэх, ухаан балартах шинжүүд илэрнэ.

Угаартаж байгаагаа хүн мэдсэн хэдий ч тархины үйл ажиллагаа саатаж хордлогонд орсон байдаг учир юу ч хийж чадалгүй үхэлд хүргэх эрсдэлтэй тул угаарын хий хэмжигч дохиолуур гэртээ байршуулах, зуух нь бүрэн шаталт өгч байгаа зэрэгт анхааралтай хандахыг зөвлөж байна.Эх сурвалж: НОБГ

Хуваалцах