Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Чингис хаан” буудал дахь Хилийн ангийн захирагчийг чөлөөлжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Чингис хаан олон улсын буудлын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өгсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингис хаан” буудал дахь Хилийн ангийн захирагчийг чөлөөлжээ
“Чингис хаан” буудал дахь Хилийн ангийн захирагчийг чөлөөлжээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Чингис хаан олон улсын буудлын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өгсөн. Энэ үеэр олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан талаар тодруулж энэ талаар яаралтай арга хэмжээ авахыг даалгасан.

Үүний дагуу Чингис хаан олон улсын буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Бат-Эрдэнийг сэлгэн томилсон байна. Харин Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ХХЕГ-ын Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Ган-Эрдэнийг томилсон байна.

Хуваалцах