Чойбалсан хотод бичиг үсэгт тайлагдаагүй 175 хүн байна
Монголчууд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан ард түмэн гэдгээрээ бахархдаг. Гэвч сүүлийн 20-иод жил нийгмийг нөмөрсөн ажилгүйдэл, ядуурлын хар гайгаар сургууль завсардалт ихэсч, бичиг үсэг үл мэдэх иргэдийн тоо өссөөр байгаа юм.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвөөс Чойбалсан хотод иргэдийн бичиг үсэгт нэвтэрсэн иргэдийн судалгаа явуулжээ. Ингэхэд аймгийн төвд бичиг үсэгт огт тайлагдаагүй 175 хүн, зөвхөн үсэглэх төдий 77 иргэн байна гэсэн дүн гарлаа.
Аймгийн хэмжээнд 2015 онд хийгдсэн судалгаагаар хөдөлмөрийн насны 434 хүн бичиг үсэгт тайлагдаагүй, бичиг үсэг бага мэдэгч 640 хүнтэй гэсэн дүн гарч байжээ. Харин өнөөдрийн байдлаар дээрх тоо хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй байгаа тул Насан туршийн боловсролын төвөөс сумдад судалгаа явуулж эхлээд байгаа аж.
Эх сурвалж: dornodmedee.mn