Чойбалсан хотын хөрсний судалгааг хийнэ
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх 2022 оны зардлаар Чойбалсан хотын хөрсний судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр төлөвлөсөн.
Мэдээллийн алба

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх 2022 оны зардлаар Чойбалсан хотын хөрсний судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр төлөвлөсөн.
Хөрсний судалгаагаар хөрсний ялзмаг, фосфор, кали,азот, давсжилт, механик бүрэлдэхүүн, хүнд металлын үзүүлэлт зэргийг судалж, хөрсний шинж чанар, төлөв байдлыг тодорхойлох юм.
Ингэснээр хөрсөнд тохирсон мод, бутыг тарьж ургуулан, байгаль цаг уурын онцлогт дасан зохицож ургах нөхцөл бүрдэж Чойбалсан хотын ногоон байгууламж нэмэгдэнэ гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


















