Чойжин ламын сүмийн хадгалалт, хамгаалалтын менежмент төлөвлөгөө боловсруулна
профессор Стивен Келли Чойжин ламын сүмийн барилгад эвдрэл гэмтлийн судалгаа хийж, тус музейн цаашдын хадгалалт, хамгаалалтын менежмент төлөвлөгөөг боловсруулах юм
Мэдээллийн алба

ICOMOS (Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл)-ийн АНУ-ын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, архитектор, барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Ж.Келли энэ сарын 3-14-нд Улаанбаатар хотноо сургалт зохион байгуулж байна. Монголын урлагийн зөвлөл болон MCS группийн “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сэдэвт мэдлэг чадавх бэхжүүлэх, сэргээн засварлалтын уг сургалтад монгол мэргэжилтнүүд хамрагдаж байгаа аж.
Түүнчлэн профессор Стивен Келли Чойжин ламын сүмийн барилгад эвдрэл гэмтлийн судалгаа хийж, тус музейн цаашдын хадгалалт, хамгаалалтын менежмент төлөвлөгөөг боловсруулах юм.


















