Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чоно агнахад 102000 төгрөгний хураамж төлнө

Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Ан амьтны нөөц ашигласны үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээ”-г баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чоно агнахад 102000 төгрөгний хураамж төлнө
Чоно агнахад 102000 төгрөгний хураамж төлнө. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Ан амьтны нөөц ашигласны үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээ”-г баталсан. Тогтоолын II хавсралтад зааснаар ахуйн зориулалтаар эр бор гөрөөс агнахад 66000 төгрөг, эм бор гөрөөс 80000, эр цагаан зээр 100000, эм цагаан зээр 110000, ойн зэрлэг гахай эр нь 140000, эм нь 160000, саарал чоно 102000, шар үнэг 22000, хярс үнэг 20000, ойн булга 90000, суусар булга 94000 төгрөгийн хураамж төлөх ажээ. Ахуйн зориулалтаар амьтан барих, агнахдаа “Амьтны тухай хууль”-ийн 28.1-д заасан “иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж барьж болно” гэсэн заалтыг дагаж мөрдөх юм гэж Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас мэдээллээ.

Хуваалцах