Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Чөлөөт бүсүүдийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Шинэ төрлийн коронавирус буюу “СOVID-19” халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бүсүүдийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Чөлөөт бүсүүдийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирус буюу “СOVID-19” халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор уриалга гаргаж Улсын хэмжээнд хандивын аян өрнүүлж байгаа билээ. Тус уриалгыг дэмжиж “Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн албан хаагчид “СOVID-19” халдварт өвчинтэй тэмцэхэд итгэл, сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлэн нэг өдрийн цалингаа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өгч, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, цаг наргүй ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудад талархал илэрхийллээ.

Хуваалцах