Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Чөлөөт худалдааны бүсийн стратеги, бүтээн байгуулалт болон менежмент” сэдэвт сургалт, семинар боллоо

БНХАУ-ын Худалдааны яамнаас санаачлан Шанхай хотын бизнес боловсрол, сургалтын төвөөс “Чөлөөт худалдааны бүсийн стратеги, бүтээн байгуулалт болон менежмент” сэдэвт сургалт, семинарыг есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чөлөөт худалдааны бүсийн стратеги, бүтээн байгуулалт болон менежмент” сэдэвт сургалт, семинар боллоо
“Чөлөөт худалдааны бүсийн стратеги, бүтээн байгуулалт болон менежмент” сэдэвт сургалт, семинар боллоо. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Худалдааны яамнаас санаачлан Шанхай хотын бизнес боловсрол, сургалтын төвөөс “Чөлөөт худалдааны бүсийн стратеги, бүтээн байгуулалт болон менежмент” сэдэвт сургалт, семинарыг есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Монгол Улсаас Гадаад Харилцааны Яам, Барилга Хот Байгуулалтын Яам, Уул Уурхай Хөнгөн Үйлдвэрийн Яам, Зам Тээвэр Хөгжлийн Яам, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, "Урсгал ус" ХХК зэрэг байгууллагын нийт 20 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас Виз зөвшөөрлийн газрын ахлах мэргэжилтэн А.Баттөр төлөөлөгчөөр оролцсон байна.

Сургалт “Аж үйлдвэрийн төлөвлөлт болон нээлттэй бүсийн бүтээн байгуулалт”, “Чөлөөт худалдааны бүсийн санхүү банкны бэрхшээл”, “Шанхайн чөлөөт худалдааны бүсийн бодлого, шинэчлэл, инноваци хөгжил”, “Чөлөөт худалдааны бүсийн гаалийн баталгаа” зэрэг сэдвээр танхимын сургалт, танилцах сургалтын хөтөлбөрөөр хослон явагдсан бөгөөд олон жил ажиллаж мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн доктор, профессор зэрэгтэй багш нар хичээлийг удирдан явуулжээ.

Хуваалцах