Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадам 28, 29-нд болно

Ц.Ариунтуяагийн “Би аз жаргалтай хүн”, “Э.Батзолбоогийн “Нэг”, С.Баттулгын “Тэд...”, Б.Баярсайханы “Юм болзолгүй”, “Х.Нямхишигийн “Гурван шар чулуу” бүтээл дараагийн шатанд шалгарчээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадам 28, 29-нд болно
“Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадам 28, 29-нд болно. Зураг: МҮОНРТ

ХХ зууны Монголын уран зохиолын төлөөлөгч, нэрт хүүрнэл зохиолч Ойдовын Цэндийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Чулуутын цуурай богино өгүүллэгийн наадам энэ сарын 28-29-нд Архангай аймагт болно. Тус наадмын эхний даваанд хүүрнэл зохиолын богино хэлбэрээр бичдэг мэргэжлийн зохиолчид, утга зохиол сонирхон бичдэг залуу авьяастнууд, монгол хэл-уран зохиолын мэргэжлээр суралцдаг оюутан залуус бүтээлээ илгээсэн. Үүнээс зохиолч Ц.Ариунтуяагийн “Би аз жаргалтай хүн”, “Э.Батзолбоогийн “Нэг”, С.Баттулгын “Тэд...”, Б.Баярсайханы “Юм болзолгүй”, “Х.Нямхишигийн “Гурван шар чулуу” бүтээл дараагийн шатанд шалгарчээ.

Хуваалцах