Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулга уулзалтад оролцсон дүнг ҮАБЗ-д оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулга уулзалтад оролцсон дүнг ҮАБЗ-д оруулна
Чуулга уулзалтад оролцсон дүнг ҮАБЗ-д оруулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

Чуулга уулзалтад оролцсон нь хоёр орны улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, харилцааны уур амьсгалыг бататгах, Стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон гэж Гадаад харилцааны яам үзжээ.

Хуваалцах