Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чуулганаар хэлэлцэж буй Газрын тухай багц хуулиар иргэнд 3 төрлийн зориулалтаар газрыг үнэгүй олгохоор тусгажээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа Газрын тухай багц хуулиар иргэнд гурван төрлийн зориулалтаар газрыг үнэгүй олгохоор тусгасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганаар хэлэлцэж буй Газрын тухай багц хуулиар иргэнд 3 төрлийн зориулалтаар газрыг үнэгүй олгохоор тусгажээ
Чуулганаар хэлэлцэж буй Газрын тухай багц хуулиар иргэнд 3 төрлийн зориулалтаар газрыг үнэгүй олгохоор тусгажээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа Газрын тухай багц хуулиар иргэнд гурван төрлийн зориулалтаар газрыг үнэгүй олгохоор тусгасан.

Нэг нь өрхийн хэрэгцээний газрыг нэг удаа үнэгүй олгоно, мөн жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах бол мянган метр квадрат газар, "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд мод тарих, үржүүлэх бол 5 га хүртэлх газрыг үнэгүй өгөхөөр зохицуулсан гэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга н.Энхманлай онцоллоо.

Mongolian National Radio · Хэлэлцэж буй Газрын тухай багц хуулиар иргэнд 3 төрлийн зориулалтаар газрыг үнэгүй олгохоор тусгажээ

Газрын багц хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дэмжиж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус байнгын хорооны тогтоолоор дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Хуваалцах