Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ

Өнөөдрийн хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ
Чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм. Харин хамгийн эхэнд хэлэлцэж буй асуудал нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ асуудал юм.

Хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулж байна.

Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 суудлыг мажоритар болгох тухай дүгнэлт гаргасан бөгөөд үүнийг УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Хуваалцах