Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганаар Төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганаар Төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ
Чуулганаар Төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх юм. Төсвийн тухай хуулийн төсөлтэй зэрэгцэн Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцэх юм.

Уг хуулийн төслийг энэ сарын эхэнд өргөн барьсан ч Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор буцаан татаж дахин өргөн барьсан юм.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Уянга Сангийн сайд байхгүй байхад төсөв хэлэлцэхэд хэцүү гээд эхлээд Засгийн газрын бүтцийг шийдсэний дараа төсөв хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд Сангийн сайдын үүргийг Ерөнхий сайд хариуцаж байгаа болохоор хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд хийнэ гээд хуулийн төслийг яаравчлан хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм.

Үүний дараа Ерөнхий сайд ирэх 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж байна.

Хуваалцах