Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"COVID-19" халдварын үед номын санд өгөх зөвлөмж

"COVID-19" халдварын үед номын санд өгөх зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"COVID-19" халдварын үед номын санд өгөх зөвлөмж
"COVID-19" халдварын үед номын санд өгөх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

"COVID-19" халдварын үед номын санд өгөх зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

Байгууллагад :

• Биеийн халуун үзэх
• Амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Бээлий өмсөж үйлчлэх
• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
• Агаар чийгшүүлэгч байршуулах
• Номыг аль болох цахимжуулах
• Номонд хавчуурга хийх
• 1л усанд 25мл белизна хийж номын тавиур, компьютер, ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

• Амны хаалт зүүх
• Хүн хоорондын зай барих
• Бээлий өмсөх
• Номоо шүлсдэж эргүүлэхгүй байх
• Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Ширээн дээр хувийн эд зүйлсээ гаргаж тавихгүй байх
• Хоол идэхгүй байх

Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.

Хуваалцах