Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"COVID-19" вирусний халдвараар өвчлөхгүй байх боломжтой

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн хичээл зүтгэл хамгийн чухал цаг үе ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"COVID-19" вирусний халдвараар өвчлөхгүй байх боломжтой
"COVID-19" вирусний халдвараар өвчлөхгүй байх боломжтой. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн хичээл зүтгэл хамгийн чухал цаг үе ирлээ. Эмч, мэргэжилтнүүдийн өгч байгаа ахуйн талын зөвлөгөөг дагаснаар бид "COVID-19" вирусний халдвараар өвчлөхгүй байх боломжтой. Үүнд:

▪️ Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
▪️ Өвчлөл гарсан бүс нутагт зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө тусгаарлах
▪️ Олон хүн цугларсан газраар явахгүй байх
▪️ Гэр бүлийн гишүүд аяга, таваг, халбага, сэрээгээ солихгүй байх
▪️ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
▪️ Өглөө, оройд сода, давс, саримс, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хамар, хоолойгоо зайлах
▪️ Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх

Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй энэ энгийн зөвлөгөөг мөрдөж хэвшүүлснээр та шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж чадна. Иргэн та бидний хариуцлага, ухамсар вирусний халдвараас хайртай хүмүүсээ, эх орноо хамгаалах нэг шийдэл юм. Хайртай бүхнээ коронавирусний халдвараас хамгаалъя.

Хуваалцах