Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” компанийн нууцад байсан 9 гэрээг нууцаас гаргалаа
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон нутгийн жижиг “Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргалаа.
Мэдээллийн алба

“Эрдэнэс Тавантолгой” компанийн нууцад байсан 9 гэрээг нууцаас гаргалаа. Үүнд тус компанис хэрэгжүүлж байгаа Зүүн баян, Богд хан суурь бүтэц, төмөр зам барих төсөл, ил уурхайн олборлолтыг үе шаттай нэмэх шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэх төсөл, усан хангамж гэсэн гэрээ багтжээ.
Энэ дагуу эдгээр гэрээг Авлигатай тэмцэх газарт шилжүүлж шалгуулахаар тогтжээ. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон нутгийн жижиг “Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргалаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Mongolian National Radio · Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” компанийн нууцад байсан 9 гэрээг нууцаас гаргалаа


















