Д.Амарбаясгалан: Төрийн албанд ажиллах хүний тоог жил бүр 1 орчим хувиар бууруулна
Үүнийг цаашид бууруулж 190 орчим мянгад барина гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Төрд 276 мянган албан хаагч ажиллах дээд хязгаар бий. Харин өнөөдрийн байдлаар 225 мянган хүн ажиллаж байна. Үүнийг цаашид бууруулж 190 орчим мянгад барина гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Mongolian National Radio · Д.Амарбаясгалан: Төрийн албанд ажиллах хүний тоог жил бүр 1 орчим хувиар бууруулна
Төрийн албанд ажиллах хүний тоог жил бүр 1 орчим хувиар бууруулна. Ингэхдээ суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө.
Түүнчлэн мэдлэг, харилцаа хандлага, ур чадвар, ёс зүйг чухалчилж, сонгон шалгаруулалт хийх замаар орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.


















