Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Батцогтыг байнгын хорооны даргаар улираан сонгов

Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын дарга нарыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батцогтыг байнгын хорооны даргаар улираан сонгов
Д.Батцогтыг байнгын хорооны даргаар улираан сонгов. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын дарга нарыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, өчигдөр үдээс хойш хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Ж.Энхбаяр гишүүнийг дэмжсэн юм.

Харин дөнгөж сая Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны дарга Д.Батцогтыг улираан сонгох санал оруулж, гишүүдийн олонх дэмжлээ.

Өнөөдөр мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хороо хуралдаж тус тусын байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм.

Хуваалцах