Д.Будзаан: Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ хамгаалах хамгийн ойрын туслагч
Манай улс 1 сая 200 мянга гаруй хүүхэдтэй. Тэдний тал нь ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа байна.
Мэдээллийн алба

Манай улс 1 сая 200 мянга гаруй хүүхэдтэй. Тэдний тал нь ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Гэтэл цахим орчинд хэн нэгэн танихгүй хүн таны хүүхдэд нөлөөлж муу зүйлд уруу татаж байхыг үгүйсгэх аргагүй. Цаг хугацаа, хол ойроос үл хамаарах энэ хүчирхэг орон зайд гэмт этгээдүүд хүсснээ хийж, дураараа аашилдаг учраас эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ хамгаалах хамгийн ойрын туслагч гэж Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан ярилаа.


















