Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Дагвадорж манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээ охинд хоёр өрөө байр бэлэглэлээ

Аварга Лхамжав гуайг нийтийн байранд аж төрж буйг олон нийтийн сүлжээнээс уншсан даруйдаа энэхүү санаагаа хэрэгжүүлэхээр болсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дагвадорж манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээ охинд хоёр өрөө байр бэлэглэлээ
Д.Дагвадорж манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээ охинд хоёр өрөө байр бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээ охин Лхамжав гуайд Дархан-Уул аймагт хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.

Аварга Лхамжав гуайг нийтийн байранд аж төрж буйг олон нийтийн сүлжээнээс уншсан даруйдаа энэхүү санаагаа хэрэгжүүлэхээр болсон байна.

Тэрбээр цахим хуудасдаа "Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай" хэмээн бичсэн байсан юм.

Тэгвэл их аварга эх үрсийн баярын өмнөх өдөр буюу өнөөдөр Лхамжав гуайг шинэ байранд нь оруулжээ.

Хуваалцах