Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг батлан даалтад гаргалаа
Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд цагдан хорих хугацааг сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, өнөөдрөөс тэдний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргажээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн прокурорын газраас Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар болон Ч.Бямбаа нарт холбогдох цагдан хорих хугацааг сунгуулах санал хүргүүлснийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хүлээн авч хянан хэлэлцлээ. Ийн Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд цагдан хорих хугацааг сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, өнөөдрөөс тэдний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргажээ.


















