Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдов
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн тухай хэлэлцэв.
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн тухай хэлэлцэв. Тус байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Ганбатыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон.
Харин нэгдсэн чуулган оройн 22:00 цаг хүртэл хуралдаж үлдсэн асуудлуудаа хэлэлцсэн бөгөөд ингэхдээ Д.Ганбатыг байнгын хорооны даргаар томилох саналыг хэлэлцэж олонхийн дэмжлэг авсан юм.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд мөн дэмжсэн. Үүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ.


















