Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Д.ГАНХУЯГ: Сайн засаглалтай ААН “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор ажиллах” зарчмыг мөрдөх учиртай

Оюутолгой компанийн зэсийн баяжмалаа экспортлох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үгийг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Д.ГАНХУЯГ: Сайн засаглалтай ААН “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор ажиллах” зарчмыг мөрдөх учиртай
Д.ГАНХУЯГ: Сайн засаглалтай ААН “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор ажиллах” зарчмыг мөрдөх учиртай. Зураг: МҮОНРТ

Оюутолгой компанийн зэсийн баяжмалаа экспортлох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үгийг хүргэж байна.

Өнөөдрийн баярт үйл явдлын эзэд болсон “Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчид, ажиллагсад, энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, Монголын нийт ард түмэндээ Монгол Улсын Уул уурхайн сайдын хувиар чин сэтгэлийн халуун баяр хургэе.

Одоогоос 3 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар болон “гуравдагч” хөршийн хөрөнгө оруулагчид хамтран Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байсан нь Монгол Улсын Уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд нэгэн содон үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэн.
Монголын Ард түмний өөдрөг ирээдүйг төсөөлсөн хүсэл тэмүүлэл, өвөг дээдсээс өвлүүлсэн баялагийн үнэ, цэнэ, хувь нийлүүлэгч талууд болон Оюутолгой компанийн удирдлага, ажиллагсдын нөр их хичээл зүтгэлийн үр дүнд гэрээгээр тохиролцсон үйл хэрэг ийнхүү биелэлээ олж байна. Жилд 36 сая тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа амжилттай жигдэрч, зэсийн баяжмал экспортлож эхлэж байгаад туйлын их талархаж байна. Энэ үйлдвэрийн өнөөгийн хучин чадал нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийнхээс даруй 12 сая тонноор илүү буюу 1.5 -н Эрдэнэттэй тэнцэх юм. Цаашид Оюутолгойн баяжуулах үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлэн 2018 он гэхэд жилд 54 сая тонн хүдэр боловсруулдаг болох төлөвлөлттэй ба ингэснээр 2.25-н Эрдэнэттэй тэнцэх юм.

Оюутолгойн баяжмалын экспорт эхэлснээр Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг 80 хувиар, нийт экспортын өсөлтыг 30-40 хувиар, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болно.Энэ үзүүлэлтийг дахин тэмдэглэхэд таатай байна.

Дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн энэ үйлдвэрт нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээг аль болох дотоодоос хангахад компанийн удирдлага, хувь нийлүүлэгч талууд анхаарч ажиллах нь зүйтэй юм. Зэсийн баяжмалын өнөөдрийн тээвэрлэлтийг ч ойрын хугацаанд үндэсний аж ахуйн нэгж гуйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Цаашлаад, хамтарсан компанийн зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих цогц бодлого, чиглэлийг гаргаж хэрэгжүүлж ажиллах шаардлагатайг энд тэмдэглэх байна.

DSC 0295
DSC 0305



Хувь нийлүүлэгч талууд бид энэ төслийнхөө илүү сайн сайхан маргаашийн нэгэн зорилгоо цогцлоохын төлөө нэг сэтгэл, нэг итгэл эрмэлзэлтэй байх зайлшгүй шаардлагатай. Энэ ч үүднээс ирээдүйд үл ойлголцол, маргаан дагуулж болохуйц асуудал болгоноо ойрын хугацаанд цэгцлэхийн төлөө хувь нийлүүлэгч талууд санал, санаачлагатайгаар хамтарч ажиллаж байгааг энд цохон тэмдэглэе.

Цаашид “Оюутолгой” компани маань олон улсын ил тод, хариуцлагатай уул уурхайн нийтлэг жишгийг үйл ажиллагаандаа тууштай баримталснаар дэлхийд танигдсан хүчирхэг аж ахуйн нэгж болон хөгжинө гэдэгт итгэл төгс байна.Оюутолгой төслийг Монголын олон тумэн "Булган сүүлтэй" төсөл гэдэгт итгэж байгаа.

XXI зуунд хуулийн засаглалтай Ардчилсан орнуудад компанийн сайн засаглалтай Аж ахуйн нэгжүүд /ААН/ “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор ажиллах” гэсэн алтан зарчмыг мөрдөн ажилласнаар хөгжлийн түүчээ болон хөгжсөөр байна.“Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчид, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага энэ зарчмыг тууштай баримтлан, төслөө хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэхгуй байна.


Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Рио тинто компанийн удирдлага, Оюутолгой компанийн удирдлага, мэргэжилтнүүд, манай үндэсний инженер техникийн ажилтнууд, нийт ажиллагсад та бүхний цаашдын амьдралд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнөөдрийн энэхүү зэсийн баяжмал экспортлох үйл ажиллагаа нь Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ үеийг эхлүүлж байгаа бөгөөд, төслөөс Монголын ард түмэн болон хөрөнгө оруулагч талуудад оногдох үр өгөөж улам их арвин байх болтугай.

Сайн үйлс дэлгэртүгэй.

Хуваалцах