Д.Гантулгыг цагдан хорих санал хүргүүлжээ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал хүргүүлсэн байна. Түүнийг урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал хүргүүлжээ.


















