Д.Хүдэрбулга олимпийн эрх халааслав
Туркийн нийслэл Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх, сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Хүдэрбулга “Рио-2016” зуны олимпийг зорих эрхтэй боллоо.
Мэдээллийн алба

Туркийн нийслэл Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөт, сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Хүдэрбулга “Рио-2016” зуны олимпийг зорих эрхтэй боллоо.
Тэрбээр дөнгөж сая Энэтхэгийн тамирчин Катри Маусамийг ялж, хүслээ биелүүллээ.
Манай бөх эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Косово улсын бөх Эдон Шалатай сугалаа таарч 12-6-гаар ялсан. Шигшээ наймд Тажикстаны 11-0 оноогоор цэвэр ялаад байсан юм.
Ийнхүү манай улсын чөлөөт бөхийн эрэгтэй баг бүтэн багаараа олимпийн наадамд оролцохоор боллоо.


















