Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Д.Отгонцэцэгт баяр хүргэлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд олимпийн бус жингүүдийн ДАШТ эхэлж, эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгонцэцэгт баяр хүргэлээ
Д.Отгонцэцэгт баяр хүргэлээ. Зураг: МҮОНРТ

Унгар улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд олимпийн бус жингүүдийн ДАШТ эхэлж, эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.

Тэмцээнээс эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Түүнийг өчигдөр БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр хүлээн авч, баяр хүргэлээ.

Тэрбээр 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль авч медалиа хос болгожээ. Д.Отгонцэцэг Дархан-Уул аймагт төрж өссөн, 26 настай залуу тамирчин юм. ДАШТ-д амжилттай оролцсон түүнд БСШУСЯ, МЧБХ хүндэтгэл үзүүлэн хүлээн авч цаашид илүү амжилт үзүүлэх ерөөөл өргөлөө.

Хуваалцах