Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэв

дээрх хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлснээс дөрвийг нь шүүхэд шилжүүлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэв
Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэв. Зураг: МҮОНРТ

ЦЕГ-аас 2019 онд Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон олон нийтийн анхааралд өртсөн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэв.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээллийг шалгаснаас гадна шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулжээ. Үүнээс гадна дээрх хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлснээс дөрвийг нь шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах