Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагын удирдлагууд, ахмад дайчид Чингисийн талбайд орших жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүнд

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Зураг: МҮОНРТ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагын удирдлагууд, ахмад дайчид Чингисийн талбайд орших жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монголын үе үеийн дайчин баатарлаг цэрэг эрст хүндэтгэл үзүүлж, магтан алдаршуулж, дурсан санадаг энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав оролцсон байна.Энэхүү ёслолтой зэрэгцэн жанжин Ж.Лхагвасүрэн, Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа мөн болжээ.

Түлхүүр үг:цэцэг
Хуваалцах