Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой маргааш тохионо

Эх орон газар нутгаа харийн дайснаас өмгөөлөн тэмцсэн, омог бардам Монгол эрсийн Ардын журамт цэрэг, тэртээ 95 жилийн өмнө анхны ялалтаа байгуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой маргааш тохионо
Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой маргааш тохионо. Зураг: МҮОНРТ

Эх орон газар нутгаа харийн дайснаас өмгөөлөн тэмцсэн, омог бардам Монгол эрсийн Ардын журамт цэрэг, тэртээ 95 жилийн өмнө анхны ялалтаа байгуулж, өнөөгийн энх амгалан амьдралын үндсийг тавьсан ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатарын 124 жилийн ой маргааш тохионо.

Энэ өдөртэй холбогдуулан маргааш буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, МАН-ын ажлын алба, намын гишүүд Их жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх бол Тусгаар тогтнолын ордонд Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатартай хамтарсан үзэсгэлэн нээгдэх юм.

Мөн 14 цагт Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үдээс хойш Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.

Хуваалцах