Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас гарахыг зөвлөв
Энэ талаар эрхэм гишүүн О.Баасанхүү “Тэрбишдагва гэж МАХН-ы дэд дарга маань намайг намаасаа гар гэж зөвлөв... Шалтгааныг нь Д.Тэрбишдагваас асуу... Намайг гар гэсэн хүн юу гэж хамт гарав гэж...” хэмээн жиргэжээ.
Мэдээллийн алба

Үе үе нийгмийн чанартай хурц мэдэгдэл хийдэг УИХ-ын гишүүн “итгэгч” О.Баасанхүүг МАХН-ын удирдлагууд нь үзэхээ больж байгаа бололтой. Эрх баригчдын талаар болж бүтэхгүй байгаа үйл хэргийг хэнээс ч хамаарахгүйгээр шүүмжилдэг, эсэргүүцдэг түүнийг намын зарим удирдлагууд нь таалахгүй байна. Тухайлбал УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Шадар сайд Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа гарахыг аминчлан зөвлөсөн байна.