Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Тогтохсүрэн: Намын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Тогтохсүрэн: Намын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн
Д.Тогтохсүрэн: Намын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн. Зураг: МҮОНРТ

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 97 хувь нь үзсэн.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Хуваалцах