Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Цогтбаатар сайд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той НҮБ-ын төв байранд уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Цогтбаатар сайд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той уулзав
Д.Цогтбаатар сайд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той НҮБ-ын төв байранд уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, НҮБ болон олон талт хамтын ажиллагаа, Монгол Улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.

Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд өөрийн хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч байгааг тэмдэглээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байхад гаргаж буй БНАСАУ-ын хүчин чармайлтыг онцолж, асуудлыг гагцхүү яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө байдгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэв.

Хуваалцах