Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Цогтбаатар сайд БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсакыг хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Цогтбаатар сайд БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Д.Цогтбаатар сайд БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсакыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд ойрын үед төлөвлөгдөж буй айлчлал, арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцов.

Түүнчлэн Элчин сайд Э.Барсак олон талт хамтын ажиллагааны хүрээнд Франц Улсын Засгийн газраас санаачилсан “Байгаль орчны төлөөх Дэлхийн гэрээ” санаачилгын талаар мэдээлж, хамтарч ажиллахыг хүсэв.

Хуваалцах